ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

0
Төрийн албанд орж ажиллаж буй 12 алба хаагч өнөөдөр тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо.
Тангараг өргөх ёслолд Орхон аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Соёлчхүү, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга бөгөөд төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн Ш.Ганболд, аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баянжаргал нар болон зарим төрийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
Тангараг өргөсөн эдгээр 12 албан хаагч нь Орхон аймгийн Шүүхийн тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Боловсрол, соёл урлагийн газар зэрэг байгууллагуудад ажилладаг юм.
                                                                                          Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.