Ким Чен Уны оффшорыг царцаах уу?

0

АНУ-аас Хойд Солонгосын эсрэг шинэ хоригийн тогтоолын төслийг боловсруулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ. Хоригт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гадаад дахь хөрөнгийг царцаах, аяллын хориг тавих, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхийг зогсоох зэрэг багтсан байна. Аюулгүйн зөвлөлийн уулзалт дээр АНУ-ын төлөөлөгч Никки Халей “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хоригийг бага, багаар чангатгасаар ирсэн ч Пхеньяны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоож чадаагүй байна. Одоо хангалттай. Бид илүү хүчтэй арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

АНУ нь шинэ хоригийн тогтоолын төслийг ирэх даваа гаригт хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа аж. АНУ-ын боловсруулсан тогтоолын төсөлд ОХУ, Хятадын талаас дэмжих эсэх нь эргэлзээтэй. Учир нь тус хоёр орон Хойд Солонгос руу газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг аж. ОХУ нь Хойд Солонгос руу 40 мянга орчим тонн газрын тос экспортолдог байна. Харин Хятад улс нь Хойд Солонгосын худалдааны гол хамтрагч боловч өнгөрсөн наймдугаар сард нэг тэрбум ам.долларын өртөгтэй нүүрсний импортод хориг тавьжээ:

Пхеньян энэ долоо хоногийн эхээр зургаа дахь удаагаа цөмийн туршилт явуулсны эсрэг олон улс хориг арга хэмжээ авахыг шаардаж байна. Хойд Солонгос нь зургаа дахь удаагийн туршилтаар устөрөгчийн тэсрэх бөмбөг амжилттай туршсан хэмээн мэдэгджээ. Өмнө нь Японы хүн ам шигүү суурьшсан хойд хэсгийн дээгүүр пуужин харваж, олныг цочроосон юм.

Эх сурвалж: ВВС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.