Хэлмэгдэгсдийг дурсах өдөр

0

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд өнөө жил 22 дахь удаагаа тэмдэглэнэ. Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хоморголон хэлмэгдүүлэлт болсны 80 жил тохиож буй энэ онд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх есдүгээр сарын 10-ны өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэдэд таниулан сурталчлах олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн, ял шийтгэл амсаж, амь насаа хүртэл алдаж байсан гашуун дурсамж Монголын түүхнээ хар мөр болон үлдсэн юм. Тэртээх 1920-оноос эхлэлтэй хэмээн үздэг улс төрийн хэлмэгдүүлэлтийн улмаас 37000 гаруй хүнийг баривчилан шийтгэгдсэнээс 27720 хүн нь буудуулж амь насаа алджээ.  Энэ хэрэгт Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10,9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн байна. Дээрх гашуун дурсамж 1921 онд ‘Саж ламын хэрэг’ гэгчээр эхэлсэн аж. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд олон зууны турш бүтээгдэн хадгалагдсан, түмэн олныг соён гэгээрүүлэхэд ач тусаа өгч байсан шашны олон сүм хийд, нандигнан хайрлаж, шүтэж ирсэн шашны ховор ном судрууд, бурхад зэрэг олон мянган үнэт зүйл үгүй болсон юм. Лам нар л гэхэд 17 мянга гаруй хэлмэгдсэний 14 мянга нь цаазлагдсан байна. Одоогийн байдлаар дээрх 37000 гаруй хүмүүсээс 29000 орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн нь тогтоогдож, цагаатгагдсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.