ФОТО: $14 саяын өртөгтэй Стив Жобсын нэрэмжит театр

0

Apple шинэ iPhone-оо анх удаа өөрийн байранд буюу Стив Жобсын нэрэмжит шинэхэн театрт танилцууллаа.

Өмнө нь тэд Сан Франциско хотын аль нэг хурлын танхимыг түрээслэн ашигладаг байв. $14 саяар боссон гэгдэх энэхүү өвөрмөц байгууламжтай танилцъя.

Стив Жобсын нэрэмжит театр нь Apple компанийн цоо шинэ оффисын цогцолборт байрладаг. Калифорний Купертино дахь уг цогцолборыг Apple Park гэж нэрлэж байгаа.

Шинэ театрын үндсэн хэсэг нь газар дор байрладаг бол ил харагдах дугариг хэлбэртэй шилэн байгууламж нь театр руу орох үүдний хэсэг ажээ.

Театрыг Стив Жобсын дурсгалд зориулж, нийт цогцолборын эзэлж байгаа газрын хамгийн өндөрлөг хэсэгт байгуулжээ.

Театр нь 1,000 орчим суудалтай, өмнө ашигладаг байсан танхимуудаас бага багтаамжтай боловч илүү тохилог гэнэ.

Театр руу орохын тулд шатаар газар доорх хэсэгт нэвтэрдэг.

Өнөөдөр болсон арга хэмжээний эхэнд Apple компанийн CEO Тим Кук үүсгэн байгуулагч, талийгаач Стив Жобсын дурсгалыг хүндэтгэсэн юм. Тэр “Стивийн алсын хараа Apple Park-ийн хаа сайгүй шингэсэн байгаа” гэж хэлжээ.

Эх сурвалж: Business Insider

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.