БНЧУ-ын Худалдаа, эдийн засгийн танхим, БНЧУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төслийн хүрээнд энэ сарын 11-15-ны өдрүүдэд БНЧУ Гадаад хэргийн яамны хамтын ажиллагааны газар хариуцсан дэд сайдын орлогч Иван Янчаарек тэргүүтэй албаны хүмүүс болон бизнесийн төлөөлөгчид манай улсад бизнес айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд тэд өнөөдөр Орхон аймгийн удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр уулзалт зохион байгууллаа. БНЧУ-ын зүгээс уул уурхай, төмөр болон авто замын машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, тээвэр логисткийн үйлчилгээ, барилга архитектур, цахилгааны хэрэгсэл гэх мэт үйлдвэрлэл эрхлэгчид багтаж байна. Тэд Монгол улсын бизнесменүүдтэй түншлэлийн хүрээнд ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтой байгаагийн дээр Орхон аймагтай барилга, орон сууц, махны үйлдвэр барих талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1