

-ЕРӨНХИЙ САЙДАД ЗУРГААН ХҮНИЙ НЭР ЯРИГДАЖ БАЙНА-
Одоогоор Ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсээр У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Н.Энхболд, С.Бямбацогт нар яригдаж байна.
1. Ц.НЯМДОРЖ
Төгссөн сургууль, мэргэжил
Ленинград хотын Улсын их сургууль, Хуулийн анги
Ажилласан байдал
1992-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2000-2017 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2016 оноос Монгол Улсын Их хурлын дэд дарга
Шагнал
2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2009 Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2009 Монгол Улсын Гавьяат Хуульч
2. Н.ЭНХБОЛД
Төгссөн сургууль, мэргэжил
1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер-эдийн засагч мэргэжлээр
1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
1996 онд Австрали улсын Сиднейн Их сургуулийн магистрантур тус тус төгссөн.
Ажилласан байдал
2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2017 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Шагнал
2001 онд Алтангадас одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
3. У.ХҮРЭЛСҮХ
Төгссөн сургууль, мэргэжил
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа
Ажилласан байдал:
2000-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 онд Улсын Их Хурлын гишүүн
2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна.
4. Ч.ХҮРЭЛБААТАР
Төгссөн сургууль, мэргэжил
Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч
Ажилласан байдал
2000 – 2003 онд Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
2003 – 2007 онд Санхүү, эдийн засгийн яамны ТНБД
2007 – 2008 онд Түлш эрчим хүчний сайд
2009 – 2012 УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга
2008 – 2017 УИХ-ын гишүүн
2016 оноос УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
Шагнал
Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
Засгийн газрын хүндэт өргөмжлөл
Алтангадас одон
5. Д.ХАЯНХЯРВАА
Төгссөн сургууль, мэргэжил
Москва хотын удирдлагын дээд сургууль, Барилгын инженер, эдийн засагч
Ажилласан байдал
1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга
2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2010 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
Шагнал:
1996 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан
2002 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
2003 онд Алтангадас одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
6. С.БЯМБАЦОГТ
Ажилласан байдал
2008 – 2017 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2013 – 2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
2016 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
Шагнал
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2008 онд Алтангадас одон
2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Эх сурвалж:www.medee.mn