Багш нарын ажил хаялтыг “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид санхүүгээр дэмжинэ гэжээ

0

Цалингаа 1 сая 600 мянган төгрөг болгох шаардлага Засгийн газарт хүргүүлсэн багш нар энэ сарын 15-нд хариугаа авах байсан ч чадаагүй. Тиймээс “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ныхон хэлсэн ёсоороо тэмцлийн хурц хэлбэрийг сонгож улс орон даяар цалингүй сануулах ажил хаялт зохион байгуулахаар зэхэж байна.

Ажил хаях өдрийнхөө товыг энэ сарын 21-ний өдрийн пүрэв гариг, мөн энэ сарын 26-ны өдрийн мягмар гаригт хэмээн тогтжээ.  Гэвч хоёр өдрийн ажил хаялт бол “Багшгүй байвал нийгэм ямар байна даа” гэдгийг сануулах төдий л үйл, их үйлсийн өрнөлийн эхлэл төдий л зүйл хэмээн тэд тайлбарлаж байна. Учир нь, сануулга авахгүй бол цаашид хугацаагүй ажил хаялт хийх болно хэмээж буй.

Ямартай ч өнөөдөр цэцэрлэг, сургуулийн нийт багш нар хурлаа хийж энэ сарын 21, 26-ны өдрийн сануулга ажил хаялтад оролцох эсэхээ олонхийн саналаараа шийдэх аж. Олонхи зөвшөөрсөн тохиолдолд хурлын шийдвэрээ захиралдаа мэдэгдэхээр болсон байна.

Мөн түр хорооныхонд зарим эцэг эхчүүд та нар ажлаа хая. Бид талбай дээр очиж та нарыг дэмжье гэж санал тавьж байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй багш нарын тэмцлийг “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид сэтгэл санаагаар ч, санхүүгээр ч дэмжинэ гэсэн байна.

Эх сурвалж: www.assa.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.