7-р хорооллын “Надежда” болон “Хөүп таун” хотхон нь Хятадын хөрөнгө оруулалттай компанын эзэмшлийн талбай билээ. Тус хотхон нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж ойр орчмын нийтийн эзэмшлийн талбайгаа цэвэрлэх, тохижуулах ажлыг хийх учиртай. Гэвч удаа дараагийн шаардлага хүргүүлж хотхоныг тойруулж барьсан өнгө үзэмж муутай хашааг буулгуулсан боловч өнөөг хүртэл хог цэвэрлэгээгээ хийхгүй байгаа юм. Тус хотхоны ойр орчимд их хэмжээний хогийн цэг үүсэн ихэнх нь барилгын хог хаягдал байна. Хот тохижуулах газар өөрсдийн хүн хүч, техник хэрэгслээ ашиглаад 7-р хорооллын гаднах талбайг цэвэрлэсэн байна. Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр хэлэхдээ: Тус Хятадын компани нь шаардлага хүлээн авдаггүй оршин суугчдын эрхийг хангахад хамтран ажилладаггүй гэдгийг хэллээ. Мөн цэвэрлэхэд гарсан зардал, ажилчдын ажлын хөлсийг Хятадын компаниас нэхэмжлэх юм байна.





ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1