Эрдэнэт үйлдвэр 100 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг БОЭТ-д хүлээлгэн өглөө

0
Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд өнөөдөр 2017 оны 9 сарын 19-ны өдөр амьсгалын аппарат, зөөврийн өнгөт эхо аппарат мөн өвчтөний монитор зэрэг 3 нэр төрлийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Уг тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотын эм эмнэлэгийн тоног төхөөрөмж оруулж ирдэг “Чоно гол трэйд” ХХК төслийн хүрээнд нийлүүлж байна. Эдгээр аппаратууд нь БНХГУ, БНХАУ, Өмнөд Солонгос улсад 2016-2017 онд үйлдвэрлэгдсэн Дэлхийн зах зээлд тэргүүлэгч эмнэлэгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгуудад хэрэглэдэг сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий хэрэгслүүд юм байна. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэрийн Санхүү эдийн засаг эрхэлсэн орлогч захирал Ж.Эрдэнэбилэг, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Д.Батсүх нарын албаны хүмүүс эмнэлэгийн эмч сувилагч нар байлцлаа. Орхон аймаг буюу Эрдэнэт хотын хувьд сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт давхардсан тоогоор 120 000 хол давсан учир өвчлөл ихсэж эмнэлэгийн ачаалал илт нэмэгдсэн зэргээс шалтгаалж эрүүл мэндийн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт санхүүжилтийн шийдвэрлэх шатны асуудлууд дээр Аймгийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ч гар таталгүй шийдсээр байгаа нь энэ юм. Энэ удаагийн тоног төхөөрөмж нийлүүлэлт Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн хамтын ажиллагааны гэрээний үр дүнд хийгдэж байгаа ажлуудын нэгээхэн хэсэг бөгөөд энэ оны хувьд хоёр дахь удаагийн аппарат хэрэгслийг хүлээлгэн өгч байгаа юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.