НИТХ-ын дарга Ц.Сандуй руу оймс шидэв

1

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал/НИТХ/ хэдхэн мөчийн дараа эхлэх гэж байна.

Тус хурлын дарга Ц.Сандуй зарим төлөөлөгчөө орж ирэхийг хүлээн суух зуур хуралд орж ирсэн гадны этгээд “Муу сайн хулгайч нар” гэх үгийг хэлж, оймс шидлээ. Сайхь этгээд МАХН-ын гишүүн бөгөөд НИТХ-ын төлөөлөгч биш аж. Хамгаалагч нар түүнийг хурлын танхимаас албадан гаргаад байна.

НИТХ-ын гишүүдийн хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд ийм үйл явдал болж байгаагүй, ямар шалтгаанаар ийм эсэргүүцэл илэрхийлснийг мэдэх зүйл алга гэсэн тайлбар хийлээ.

Нийслэлийн НИТХ дахь МАН-ын бүлгийн хурал дууссан тул НИТХ хуралдаж, хэнийг даргаараа сонгох вэ гэдгээ хэлэлцэх юм.

НИТХ-ын даргад Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар нар өрсөлдсөн.

Бүлгийн хуралдаан дууссан ч хэн нь хамгийн олон санал авсан бэ гэдэг талаар мэдээлэл хараахан өгөхгүй байна, шууд НИТХ-ын хуралдаанд нэрийг нь оруулна гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

  1. sandui ajlaa sain hiiseen uulan ajlaa uguhgui bsan bol… daanch archaagui sdanuud 60terbumiin bichleg gj ewluulgeer hun alhiim daa ugaasaa gehdee zueree ugaasaa notloh gej ajlaa ugsiin ym chin

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.