БНХГУ-ын хөдөлгөөн засалч тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж байна

0
Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт хүүхдүүд 330 байдаг. Үүнээс 134 нь 0-6 насны хүүхдүүд байдаг бөгөөд эдгээр хүүхдүүдийн төлөө “Итгэлийн мод” ТББ байгуулагдан ажиллаж байгаа. Өнөөдөр тус төвийн хүүхдүүдийн бэрхшээлийг тодорхойлж тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах аргазүй зөвлөмж зөвлөгөөг БНХГУ -ын хөдөлгөөн засалч сайн дурын мэргэжилтэн Ингэ Майэр болон Улаанбаатар хотын “Энэрэлийн түүчээ” ТББ-ын Хүслийн ордон тусгай цэцэрлэгийн сургагч багш нар хэл ахуйн засалч эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж хоёр өдрийн үзлэг оношлогоо сургалтыг явуулж байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хамгийн их дутагддаг хүчин зүйл бол хөдөлгөөн заслын тоног төхөөрөмж хэрэгсэл сандал зогсоогч, гар хөлийн чиг зэрэг байдаг бөгөөд Эрдэнэтийн хэмжээнд энэ төрлийн зөв тохирсон эд хэрэглэгдэхүүн үйлдвэрлэл байдаггүй зэрэг нь гол тулгамдсан асуудал болоод байгаа юм. Энэ салбарын тулгамдаж хоцрогдоод байгаа асуудлуудыг нэгтгэн “Итгэлийн мод” ТББ -гаас олон талын сургалт арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ удаа 3 дахь удаагийн сургалт анхны хөгжлийн бэрхшээлийн түвшин тогтоох үзлэгийг хийж байгаа нь энэ юм. Цаашид “Энэрэлийн түүчээ” ТББ, “Итгэлийн мод” ТББ-ууд хамтран ажиллаж олон арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулан хамтран ажиллана. Аймаг орон нутгийн зүгээс ч тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан бодлогын хувьд дэмжин ажиллаж байгаа нь богино хугацаанд олон ажил зохион байгуулахад ихээхэн үр дүн өгч байгаа юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.