Жүжигчин Г.Ундармаагийн дүү Г.Ядмаа дарга боллоо

0

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Гончигийн Ундармаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд эцэг Гончиг, эх Туяа нарын хүүхэд  болон төрсөн  нэг эрэгтэй дүүтэй. Ээж нь Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын бүжигчин байсан гэдэг. СУИС-ийг төгсөөд Эрдэнэт хотын театрт хүүхэлдэйн, инээдмийн, драмын жүжигт гурван жил жүжиглэж байгаад Улаанбаатар хот руу явсан нь алдар нэрийн оргилд хүрэх зам нь байсан байна. Түүний хайрт дүү Г.Ядмаа Эрдэнэт хотноо Төрийн  байгууллагат амжилттай нэр хүндтэй ажилласаар ирсэнийг Эрдэнэтчүүд андахгүй. Өнөөдөр тэрбээр Орхон аймаг буюу Эрдэнэтийн Тээвэр Автозамын төвийн даргаар томилогдож, Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр  танилцуулагдлаа. Түүнийг Мэргэжлийн хяналтын байгууллагад тээвэр хариуцсан улсын байцаагчаар олон жил үр бүтээлтэй ажилласан учраас их хотын тээврийн салбарт тохоон томилжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.