Эрдэнэтийн багш нар сануулах ажил хаялтаа дахин хийлээ

0
Орхон аймгийн хувьд Ерөнхий боловсролын 24 сургуульд 19554 сурагч суралцаж байгаа. Өнөөдөр Орхон аймаг буюу Эрдэнэтийн сургууль цэцэрлэгийн нийт багш нар 2 дахь удаагийн ажил хаялтаа сургууль дээрээ зохион байгуулж хүүхдийн дуу цангинаж байдаг Эрдмийн өргөө нэг ангид таран суусан багш нарын шивэр авир яриатай нам гүм өнжлөө. Саяхан 9 сарын 22-ны өдөр Түүхт 30 жилийн ойгоо хийсэн 5-р 10 жилийн сургуулийн 72 багш өнөөдөр ажил хаялаа.

Багш нарын хувьд сарын цалингаа 1-1.600.000 болгох чин хүсэлтэй гэвч Засгийн газраас өгсөн мэдэгдлээр бол 30 хувийн нэмэгдэл цалин олгох боломжтой гэж мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сануулах ажил хаялтыг хийж байгаа нь энэ юм. 2017-2018 оны хичээлийн жилд тавдугаар сургуульд нийт 46 бүлэгт 1800 гаруй сурагч суралцаж байгаа. Нэгдүгээр ангийн таван бүлэг 250 шахам зургаан настнууд энэ сургуульд шинээр элсэн оржээ. Гэвч багш нарын ажил хаялтаас шалтгаалан хэдхэн хоногийн өмнө төгсөгчдийн баярын уулзалтын хөлд дарагдаж сургууль өнөөдөр эл хуль өнжиж багш нар шийдвэртэй хариу гартал ахин ажил хаялтаа хийж байх болно гэж мэдэгдэж байна. Гэхдээ 2017 оны 9 сарын 27-ны өдрөөс хичээл хуваарийн дагуу орох юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.