“ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР” –ИЙН ҮЕЭР ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВНА

0

Энэ сарын гурван, дөрвөнд Орхон аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ болно.  Үүнийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Орхон аймгийн ЗДТГ, Хууль, эрх зүйн хэлтэс хамтран зохион байгуулж байгаа юм. “Хүний эрхийн нээлттэй өдөр” –ийн  үеэр Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль, тогоомжийн хэрэгжилтийг үнэлэх, сургалт, сурталчилгаа хийх, иргэдтэй уулзах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна.

“Хүний эрхийн нээлттэй өдөр” хоёр өдөр үргэжлэх бөгөөд хуульч, өмгөөлөгчтэй уулзах, “Халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх” сэдэвт сургалт, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгнө. Мөн Цагдаагийн газар, Эрүүлжүүлэн баривчлах байр, Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны нөхцөлтэй Хүний Эрхийн Үндэсний Комиссын удирдлагууд танилцана. ХЭҮК-ийн удирдлагууд хоёр өдөр иргэдтэй уулзах тул иргэд, олон нийт уг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.

“ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР

 

10 дугаар сарын 3-ны өдөр.  Мягмар гараг.

 

  Зохион байгуулах ажил

 

Оролцох бүрэлдэхүүн
8.10-08.30 Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон хуулийн байгууллагын удирдлагууд (Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба), болон Өмгөөллийн байгууллагын удирдлагатай уулзалт-ярилцлага хийх

 

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж

Хэлтсийн дарга Т.Ихтамир

Ахлах мэргэжилтэн Ё.Эрдэнэболд

 

08.00-12.00 “Халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт

Оролцогчид: Хуулийн байгууллагын ажилтан, албан хаагчид (40 хүн)

 

Хэлтсийн дарга Ө.Ундрах

Референт Б.Сэмжидмаа

Референт Г.Золзаяа

 

 

 

08.00-12.00 – Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх

– Засаг дарга, ИТХ-ын шийдвэрт дүн шинжилгээ хийх

Референт Б.Сэмжидмаа

Референт Г.Золзаяа

 

09.00-12.00 Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байр, Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалт хийх ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж

Хэлтсийн дарга Т.Ихтамир

Ахлах мэргэжилтэн Ё.Эрдэнэболд

ЗДТГ

Аймгийн прокурорын газар

 

12.00-14.00 Үдийн завсарлага
14.00-18.00 “Хүний эрхэд суурилсан хандлага, ойлголт” сэдвээр сургалт хийх

Оролцогчид: Аймгийн Татварын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар (40 хүн)

Хэлтсийн дарга Ө.Ундрах

Референт Б.Сэмжидмаа

Референт Г.Золзаяа

 

 

14.00-15.00 Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороод болон Олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор тусгай удирдамжийн дагуу мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт-ярилцлага зохион байгуулах ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж

Хэлтсийн дарга Т.Ихтамир

Ахлах мэргэжилтэн Ё.Эрдэнэболд

 

14.00-18.00 – Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх

– Засаг дарга, ИТХ-ын шийдвэрт дүн шинжилгээ хийх

Референт Б.Сэмжидмаа

Референт Г.Золзаяа

 

Тухай бүр Орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний тухай мэдээлэл хийх

 

 

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж
15.00-17.00 Иргэд, олон нийттэй хийх нээлттэй уулзалт зохион байгуулах ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж

Хэлтсийн дарга Т.Ихтамир

Хэлтсийн дарга Ө.Ундрах

Ахлах мэргэжилтэн Ё.Эрдэнэболд

Аймгийн Засаг дарга

ЗДТГ-ын дарга

18.00-20.00

 

Хүний эрхийн асуудлаар орон нутгийн телевизийн шууд ярилцлагад оролцох Комиссын дарга Ж.Бямбадорж

Ахлах мэргэжилтэн Ё.Эрдэнэболд

ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга

 

10 дугаар сарын 4-ний өдөр.  Лхагва гараг.

08.00-12.00 – Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх

– Засаг дарга, ИТХ-ын шийдвэрт дүн шинжилгээ хийх

Хэлтсийн дарга Т.Ихтамир

Референт Б.Сэмжидмаа

 

09.00-10.00 Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон өмгөөллийн байгууллагуудтай хийх уулзалт ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж

Хэлтсийн дарга Ө.Ундрах

Ахлах мэргэжилтэн Ё.Эрдэнэболд

 

10.00-11.00 Байгаль орчин, уул уурхайн салбар дахь хууль дээдлэх зарчмын асуудлаар тусгай удирдамжийн  дагуу мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тус холбогдох төрийн албан хаагчидтай (мэргэжлийн хяналт, байгаль орчин, газрын асуудал хариуцсан ажилтан зэрэг) уулзалт-ярилцлага зохион байгуулах ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж

Хэлтсийн дарга Ө.Ундрах

Ахлах мэргэжилтэн Ё.Эрдэнэболд

 

09.00-13.00 “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр сургалт хийх

Оролцогчид: Аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд, Багийн засаг дарга нар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, менежер, нэгдсэн эмнэлгийн ажилтнууд

(40 хүн)

Хэлтсийн дарга Ө.Ундрах

Референт Б.Сэмжидмаа

Референт Г.Золзаяа

 

13.00-14.00 Үдийн завсарлага
14.00-16.00 – Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх

– Засаг дарга, ИТХ-ын шийдвэрт дүн шинжилгээ хийх

Хэлтсийн дарга Т.Ихтамир

Референт Б.Сэмжидмаа

 

15.00-16.00 “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний урьдчилсан дүнг танилцуулах (Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, Тамгын газрын харьяа болон хуулийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнууд байлцах) ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж

Хэлтсийн дарга Т.Ихтамир

Хэлтсийн дарга Ө.Ундрах

Ахлах мэргэжилтэн Ё.Эрдэнэболд

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.