Ардчилсан намын дүрэмгүй тоглолт Д.Алтанхуягийг авч хаях уу

0

Орхон аймгийн Ардчилсан намын дарга Д.Алтанхуяг 

Зуны  халуун  өдрүүд алсарч намрын жиндүү салхи сэвэлзэхтэй зэрэгцэн өвлийг өнөтэй давахсан гэдэг бодол сэтгэл жиндээж эхэлдэгсэн. Гэтэл өвлийн өнөөс илүү алсран одсон сонгууль, улс төрийн халуун өдрүүд хөрөх нь битгий хэл ид халуун сэдэв байсаар байж үгэнд дуртай заримыг нь хүйтэн өвөлжүүлэхгүй нь бололтой . Аймгийн цэнхэр байшингийн чимээгүй тэмцлийн талаар цухас сонин дуулган уншигч таны мэлмийг  чилээе. Сүүлийн үед орон нутгийн хэвлэл мэдээллээр  Орхон аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг, бүлгийн үйл ажиллагааны талаар янз бүрийн мэдээлэл гарах болжээ. Ардчилсан намын бүлэг 3 гишүүнтэй. АН-ын бүлгийн даргаар Ц.Ойдов, И.Баасанжав тэргүүлэгчээр, Д.Батхишиг төлөөлөгчөөр ажилладаг . Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч  И.Баасанжав , Ц.Ойдов нар Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийсэн гол ажил болох өмнөх бүрэн эрхийн хугацаанд хийгдсэн бодлого зорилтуудыг хамгаалах,үргэлжлүүлэх байсан гэж  нэг намын нөхдүүд  тухайн үедээ дүгнэж байжээ.Гэвч залуу төлөөлөгч Д.Батхишиг асуудалд хэт оролцоод байдаггүй нь эзгүй хойгуур нэгнээ тонгорох ид хавыг бүрдүүлж И. Баасанжав ,Ц.Ойдовын оронд бүлгийн дарга болжээ. Чоно борооноор гэдгийн үлгэрээр АН-ын бүлгийн дарга Ц.Ойдовоо сольсон тухай мэдээллээ цэнхэр байшингийн цоо шинэ дарга  Д. Алтанхуяг сүр дуулиантай, баяр бахдалтайгаар дэлгэцээр дэлгэсэнээс намын хөлөө жийлцсэн сарвуут хөл дахин цухуйж эхэллээ. Улс төр гэдэгт намын үүрийн даргаас  жижиг хэсгийн ахлагч хүртэл албан тушаалын сэтэр нэр нь тун чухал болохыг Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч И. Баасанжавын бахтай инээсэн, сайхан зураг бүр чимж нотлоод өгсөн байна.Учир юу вэ гэвээс дотоод сонгуулиар намын эрх мэдлийг шударга бусаар авсан хэсэг нөхөд нь өмнөх  аргаараа  ИТХ дахь намын бүлэг рүүгээ дайрч хүний өмнөөс үг хэлж чаддаггүй, Аймгийн засаг дарга Д.Батлут  түүний журмын нөхдийн албан томилолт, тендер хөрөнгө оруулалтын ажлын  мэдээлэл өгөөгүй шалтгаанаар эзгүй хойгуур нь сольж орхисон нь энэ байжээ. Намын бүлгийн даргаас хусагдах болсноо ойлгоогүй явсан АИТХ-ын төлөөлөгч Ц.Ойдов оройн мэдээнээс өөрийгөө солигдсоныг мэдсэн гэсэн албан бус сурвалж байна.Ц.Ойдовын хувьд Орхон аймгийн АН-ын хорооны Тэргүүлэгчид,удирдлагууд ИТХ дахь намын бүлгийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, дүрмийн бус шаардлага хүргүүлсэн нь зохисгүй үйлдэл гэж үзэж байгаа сурагтай. ИТХ дахь  Ардчилсан намын бүлгийн хурал хуралдаагүй байж өөрийг нь сольсонд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга П. Пүрэвлхагвад  бичгээр өгсөн байна. Ямартаа ч зарим нэг баттай сурвалжийн мэдээллээр бол Орхон аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга болсон И. Баасанжавыг “Зэс эрдэнийн хүү” Д. Алтанхуягаа унагах тактикаар нисгэн тонгороод Эрдэнэтийн “Ардчилсан намын дарга болох  гэнэ” гэсэн бор шувуу хэдийнээ нисэж эхэлжээ. “Хөөрүү хүү хөл дээрээ таварцаглах болохвий“гэсэн Ардчилсан намын ахмад гишүүдийнх нь хэлц үг гарсан байгааг намын залуус нь сонсоогүй яваа ч байж мэдэх юм.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.