Оффшороос 4.3 сая доллараа оруулж ирсэн Ч.Давааням гэж хэн бэ?

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 24-ний өдөр  оффшор бүсээс 49 хоногийн дотор мөнгөө оруулж ирэхийг уриалсан. 49 хоногийн хугацаа дууссан боловч АТГ-ын мэдээллээр оффшороос мөнгөө татсан  иргэн  гараагүй. Харин өнгөрсөн долоо хоногт оффшор данснаас нэгэн эрхэм 4.3 сая ам.доллар оруулж  ирсэн тухай шуугив. “Өнөөдөр” сайтад  мэдээлсэнээр “Панамын баримтад дурдагдсан хүмүүсийн нэг иргэн Ч.Давааням дөрвөн сая 370 мянган ам.долларыг Монголд оруулж иржээ. НИК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан нэгэн юм” гэж дурдсан байна.  Ерөнхийлөгчийн уриалгыг Монгол Улсын нэгэн иргэн ийнхүү биелүүлжээ. Ч.Давааням нь 1996 онд Т.Энхжаргал, Ж.Оюунгэрэл нарын хамт “Петровис” компанийг үүсгэн байгуулсан бизнесмэн аж.

Засгийн газар оффшор бүсийн  жагсаалт гаргаж, хуулийнхан хэрэг үүсгэв

Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу  АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Оццшортой холбоотой асуудлаар АТГ-ын дарга Ерөнхийлөгчөд дуудагдаж байцаагдаж, үүрэг даалгавар авсан нь цөөнгүй. Ерөнхийлөгчийн  олон удаагийн шахалт шаардлага үр дүнгээ өгч байгаа бололтой. Өмнө нь АТГ-ын дарга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ “Хөрөнгө мөнгө дутмаг, АТГ-аас гадаадад ажилтнаа явуулах зардал байхгүй” гэсэн тайлбар өгдөг байлаа.  Улсын ерөнхий прокурорын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулах тухай” тогтоолын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхэлжээ.  Засгийн газрын ээлжит хуралдаанаас  оффшор бүсэд хамаарах орнуудын жагсаалтыг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр баталжээ. Оффшор бүсэд хамаарах 50 гаруй орны нутаг дэвсгэрийн жагсаалт олон нийтэд ил болов. Эхнийиргэн офшшороос мөнгөөтатсан учраас Ерөнхийлөгчийн уриалга мөдхөн биелэлээ олох байх гэсэн итгэл иргэдэд төрж эхэллээ. Оюутолгойн гэрээг байгуулахад тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд бүгдээрээ урагшаа нэг алхлаа” гэсэн. Ерөнхийлөгч, Засгийн газар, хуулийнхан, энгийн иргэн нийлээд оффшорын эсрэг нэг алхах дөхсөн үү?

Засгийн  газраас зарласан оффшор бүсийн орнууд

  

  

   

                                                                                                                         Д.Амар

                                                                                                              www.zindaa.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.