Өнгөрөгч 10-р сарын 7-8 нд нойтон цас их хэмжээгээр орсны улмаас хот хооронд зорчих замын хөдөлгөөн түр хугацаагаар хаагдан, зарим газар нутагт жолооч нар цасанд боогдсон нөхцөл байдал үүсээд байсан. Тэгвэл Зам тээврийн яамны сайдын тушаалаар 2017 оны 10 сарын 8-нд Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замыг хаагаад байсан бол өнөөдөр Дархан-уул аймагт Онцгой комисс хуралдсаны эцэст замыг нээлээ. Гэвч шөнө оройдоо авто зам хальтиргаа гулгаа их байгаад болгоомжтой зорчихыг нийт зорчигчдод анхааруулж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1