Өнөөдөр Орхон аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь 2017 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг хэрхэн зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монгол улсын цэргийн албаны тухай хуулийн 13-р заалт, Засгийн газрын 2017 оны 51-р тогтоол, ЗХЖШ-ын даргын 9 дүгээр сарын 18-ны өдрийн М/80 дугаар тушаал, Орхон аймгийн Засаг даргын 10 дугаар сарын 3-ны өдрийн 577-р захирамжийг үндэслэн 2017 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулна.
Мөн 2016 оны 2 дугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан хугацаат цэргийн албаа хаагаад халагдан ирж буй түрүүч, байлдагч нарыг хүлээн авах ажиллагаа мөн энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулна. Баян-Өндөр сумын 21 багийн 18-25 настай 800 гаруй залуус цэрэг татлагын байранд очиж эрүүл мэндийн үзлэгт орно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1