МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ, ҮНЭЛЭЛТ, ДҮГНЭЛТ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ХӨДӨӨГИЙН ЧИГЛЭЛД АЖИЛЛАЖ БАЙНА

0

ХХААХҮ-ийн сайдын 2017 оны 01 тоот албан даалгавар, Орхон аймгийн Засаг даргын А/347 дугаар захирамж зэргийн хэрэгжилт, хадлан тэжээл бэлтгэлийн төлөвлөгөөний биелэлтүүдийг сум, баг, хот айлын түвшинд шалган, МАА-н өвөлжилтийн бэлтгэл хангах талаар хийсэн ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч холбогдох газруудад тайлан мэдээ хүргүүлэн танилцуулах зорилгоор ажлын хэсгийн бүрэлдэхүүн хөдөөгийн 10 чиглэлд ажиллаж байна.

Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хонгор овоо, Хангал өртөө, Алагийн даваа, 109, Ямаатын чиглэлд ажиллаад ирлээ.
Энэ үеэр Цаг агаарын ерөнхий төлөв байдлын мэдээллийг малчдад танилцуулах, малын тарга хүчний байдал мал эмнэлэгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан байдалтай танилцах, малчидтай мэдээлэл солилцох тэдний санал хүсэлтийг хүлээн авах, малчин өрх, хот айлын хашаа байр, уст цэг хадлан тэжээлийн бэлэн байдлыг судалж дүн мэдээ гаргах, нөөцөлсөн өвс, тэжээлийн тоо хэмжээ, байршил хадгалалт, хамгаалалт зэрэгтэй танилцлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.