Эрдэнэт үйлдвэрийнхэн эхний есөн сарын ажлаа дүгнэлээ

0

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олон 2017 оны эхний есөн сарын байдлаар техник технологи, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаагааны тайлангаа хэлэлцлээ. Компани үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлангаа хагас жилээр хийдэг байсаныг улирал тутамд болгохоор шийдвэрлэж, 2017 оны гуравдугаар улирлын үйл ажиллагаагаа дүгнэв. Тайлангийн хурлаар ололт амжилт, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтоо ойр ойрхон эргэн харж, дүгнэх боломжийг нээж өгч байгаа юм. Хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээлээ.

Өнгөрөгч 2017 оны гурав дугаар улиралд Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 101.3 хувиар давуулан биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 406 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

        

 

Эрдэнэт үйлдвэр  ХХК-ийн улс, орон нутагт төлсөн татвар

2017 оны гурав дугаар улирлын байдлаар уулын цул олборлолтын төлөвлөгөөг 102.2 хувиар, хөрс хуулалтыг 103.3 хуриар, хүдэр олборлолтыг 101.3 хувиар, Хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 102.0 хувиар тус тус давуулан биелүүлжээ.

2016 оны байдлаар Лондонгийн металлын бирж дэхь нэг тонн цэвэр зэсийн үнэ 4863 ам.доллар байсан бол 2017 оны эхний есөн сарын байдлаар 22 хувиар өсч нэг тонн зэс 5948 ам.доллартай тэнцсэн үзүүлэлтэй байна. Хэдийгээр зэсийн үнэ ханш өсөх хандлагатай байгаа ч эдийн засаг төдийлөн тогтвортой бус байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Ийм нөхцөл байдалд тус үйлдвэр 2017 оны үйл ажиллагааны зорилгоо тодорхойлж, дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулж, ашигт ажиллагааны түвшинг хадгалан ажиллаж байгааг Эдийн засгийн хэлтэс мэдээллээ.
Энэ онд үйлдвэрийн удирдлагын баг компанийн үнэт баялаг болсон ажилчдынхаа санал бодлыг сонсоход анхаарлаа хандуулж,  үйлдвэрийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа хэлэлцэж, нийгмийн асуудлаа нээлттэй шийдвэрлэх алхмуудыг хийсэн нь үр дүнгээ өгч буйг тайлангийн хурлаар тэмдэглэлээ.


Хурлын төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, эдийн засгийн үр ашиг өндөр байх  нь тус үйлдвэрийн ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудал болон үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн найдвартай, бүрэн бүтэн байдалд төдийгүй улс, орон нутгийн хөгжилд шууд хамаатай чухал асуудал юм. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн ололт амжилт бүхэн энэ үйлдвэрт ажиллаж буй ажилтан бүрийн хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд улс орны томоохон үлгэр дуурайлал болохыг онцлоод 2017 оны гуравдугаар улиралд тус үйлдвэрийн уурхайчин хамт олон арвин их амжилт бүтээлтэй байж, улс орныхоо өмнө хүлээсэн нийгмийн хариуцлага, үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархаж, ажлын амжилт хүсэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.