Эрдэнэтэд гагнуурын электрод үйлдвэрлэж эхэлжээ

0

Орхон аймгийн түүхэнд анх удаагаа Эрдэмтдийн багаар ахлуулсан Шинжлэх Ухаан Технологийн парк нэртэй байгууллагыг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан аймаг орон нутгийн төсвөөс 350 сая төгрөг төсөвлөн үйл ажиллагааг нь эхлүүлээд байсан билээ. Шинжлэх Ухаан технологийн талаасаа туршилт судалгааны ажилдаа хэдийнээ орж энэ сарын 12-ны өдөр 2тонн электрод анх удаа үйлдвэрлэн гаргасан байна. Үйл ажиллагааныхаа нээлтийг 7 хоногийн дотор хийхээр төлөвлөөд байгаа тус эрдэмтэдийн багийнхан цаашдаа химийн лабротори нээн ажиллуулах юм байна. Электродын үйлдвэр байгуулахаар 100 сая төгрөгөөр 4 машин авч Эрдэнэтийн анхны гагнуурын түүхий эд электрод үйлдвэрлэгдэж эхэлсэн тухай мэдээллийг Шуурхай зөвлөгөөний үеэр Шинжлэх Ухаан Технологийн паркийн дарга Г.Энхбаяр танилцууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.