Энэ сарын 20-нд бүх нийтээр амрахгүй

0

Олон нийтийн сүлжээ, зарим цахим сайтуудаар 10 дугаар сарын 20-нд амарна гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Харин уг мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд энэ сарын 20-нд бүх нийтээр амрах ямар ч баяр, ёслол таарахгүй.

Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлэх бөгөөд эдгээр өдрүүдийг хуульчлан тусгасан байдаг. Энэ сарын тухайд ямар нэгэн ямар таарахгүй бөгөөд ирэх 11 дүгээр сарын 19-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохионо.

2017 оны тухайд Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд нь доорх хүснэгтэд зааснаар таарч байгаа юм. 

1
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.