Автотээврийн төв Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна

0

Орхон аймгийн Авто тээврийн төвөөс 2017.10.20-ны Баасан гарагт “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Уг өдөрлөгөөр 2017 онд хугацаа хэтэрсэн жолооч нарыг “Зөрчлийн тухай хууль”ийн хүрээнд арга хэмжээ тооцолгүй хамруулах юм байна. Иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаж, идэвхитэй оролцохыг тус байгууллагаас уриалж байна. Засвартай тээврийн хэрэгслийн талаар ирж бүртгүүлэн тэмдэглэл хийлгэснээр торгуулийн арга хэмжээнээс чөлөөлөгдөх боломжтой. Автотээврийн төвөөс мэдээлэл авахыг хүсвэл:94354545, 95511802 утсаар холбогдоорой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.