Ц.Дайваа: Эрдэнэтэд газар чичирхийлсэн боловч бидэнд хэмжих станц байдаггүй

0
Орхон аймаг болоод хөрш зэргэлдээ Дархан Сэлэнгэ аймгийн нутгуудаар газар хөдөлсөн гэсэн мэдээлэл байна. Өчигдөр 2017 оны 10-р сарын 18-19 нд шилжих шөнийн 1 цаг 47 минутын үед хүчтэй газар чичирхийлэх мэдрэмж зарим иргэдэд мэдрэгдсэн бөгөөд энэ тухай тодруулга мэдээллийг Орхон аймгийн УЦУШГ-ын инженер Ц.Дайваагаас авлаа.
Сур: Өнгөрөгч шөнийн 1 цаг 40 минутын орчимд газар хөдөллөө гэсэн мэдээлэл байна.Та үүн дээр ямар хариулт өгөх вэ ?
-2017 оны 10-р сарын 19-ны шөнө манай ажилтан шөнийн 2 цаг орчим гадаа цаг уурын хэмжилт чийг даралтыг хэмжиж байхад төдийлөн ноцтой газар хөдлөлт мэдрэгдээгүй гэж байгаа. Зарим иргэдийн ам яриагаар мэдэрсэнээр бол Орхон аймагт газар хөдөлсөн чичирхийлсэн байж болзошгүй юм. Гэхдээ манай дээр Газар хөдлөлтийг хэмжих станц байдаггүй болохоор бидэнд балл хэмжилтийн мэдээлэл өгөх боломжгүй.
Сур: Үйлдвэр дагасан улсдаа том хот аймгийн тоонд орохоор газар энэ станц байдаггүй нь харамсалтай байна.Хөрш зэргэлдээ аймгуудаас мэдээлэл авах боломж бий юу?
– Манай байгууллага байгуулагдаад 45 жил болох гэж байгаа. Энэ газар хөдлөлтийг хэмжих станц том барилга байгууламж бүхий өртөг өндөр болохоор байгуулаагүй байх гэж харж явдаг. Манай Эрдэнэттэй залгаа Булган цаашлаад Хөвсгөлийн Хатгал суманд Өмнөговь аймагт байдаг юм. Сэлэнгэ Дархан гээд зэргэлдээ аймагт газар хүчтэй хөдөлсөн нь манайд чичирхийлж мэдрэгдсэн байх
Сур: Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээлэл өгөхгүй юу Эрдэнэт хот орчмоор цаг агаар дулаан байна?
-Энэ сарын 19-20 ны өдрүүдэд цаг агаар дулаахан сайхан байна. 10сарын 21-25 хүртэл өдөртөө нэмэх градустай, шөнөдөө -02-05 градус байна.
Харин 10 сарын сүүлч 26-27 ны өдрүүдэд хур тунадас цас орж хүйтрэх төлөвтэй байна.
Сур: Ярилцсанд баярлалаа
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.