Орхон аймгийн Тогооч нарын холбоо тусгай хэрэгцээт хүүхдүүдийг баярлууллаа

0
Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт 330 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдрүү чиглэсэн үе шатны төлөвлөгөөт ажил зохион байгуулагдахаар Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Өнөөдөр Нийгмийн бодлогын хэлтэс Орхон аймгийн Тогооч нарын холбоо Дэлхийн тогооч нарын баярын өдрийг тохиолдуулан тусгай хэрэгцээт хүүхдүүдийг үдийн зоогонд урилаа. Орхон аймагт энэ чиглэлийн нас хөгжлийн бэрхшээлээр нь ангилсан 3 төв үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр төвүүдийн 70 гаруй хүүхдүүдэд Тогооч нарын холбооноос гарын бэлэг гардуулж сэтгэлийн дэм өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээрээ дандаа авдаг бус бас жаргал зовлонгоо хуваалцдаг байхыг эрхэмлэдэг учраас 0-6 насны хүүхдүүдийн “Итгэлийн мод” ТББ -ийн зүгээс талархал илэрхийлж баярын өдөр нь тул бяцхан сэтгэлийн бэлгээ ч тус холбооныхонд хүргэсэн юм. Төр болоод Төрийн бус байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдүүдэд хандах хандлага өөрчлөгдөж байгаад энэ төрлийн үйлчилгээг хүргэж байгаа зарим байгууллагын гишүүд эцэг эхчүүд баяртай байгаа юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.