Л.Хишигбуян: Зээлээ огт төлөхгүй алга болсон 5 иргэнийг Цагдаагийн газраар дамжуулан эрэн сурвалжилж байна

0

Монгол улсын Засгийн газрын 134 р тогтоолоор 2011 оноос орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор тухайн орон нутагт байнга оршин суудаг иргэдээ бодлогоор дэмжих хүрээнд Сум хөгжүүлэх сангийн зээлийг олгодог болсон байна. Гэвч 2011- 2013 оноос олгогдсон зарим найдваргүй зээлийн үрээр төслийн зээлийн эргэн төлөлт төлөгдөөгүй, 30 иргэн одоо хүртэл авсан зээлээ хийгээгүй байгаа гэнэ. Иймээс Баян-Өндөр сумаас ажлын хэсэг гарч төлөвлөгөөт арга хэмжээ авч эхэлсэн тухай мэдээллийг хөдөлмөр эрхлэлт сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Л.Хишигбуянаас авсанаа хүргэж байна.

Сур: БаянӨндөр сумын ЗДТГаас 2011-2013 онуудад төслийн зээл авсан иргэд зээлээ цаг тухай бүр төлөхгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар  мэдээлэл өгөөч яагаад тасалдах болсон юм болоо ?

  • Энэ зээлийг 2011 оноос ЗГ-ын тогтоолоор олгож эхэлсэн байдаг. Баян-Өндөр сумын ЗД-ын 2017 оны 09 сарын 12-ний өдрийн 195 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй зээлдэгч нар луу чиглэсэн нэг сарын аян зарласан байгаа. Энэ сарын аяны хүрээнд 60 зээлдэгчийн 221 сая төгрөг төлөгдөхөөр  төлөвлөгөөтэй байснаас 25 зээлдэгчийн 49 сая төгрөг төвлөрсөн зээлийн үнийн дүнгээрээ 21,6 хувьтай, зээлдэгчийн тоогоор хувиар илэрхийлбэл 42 хувьтай байна. Аяны хугацаанд 30 зээлдэгчийн 25 нь зээлээ төлж, 5 зээлдэгч 11,12-р сард зээлээ төлөхөөр өргөдлөө гаргаж өгсөн байна. Үлдсэн 30 зээлдэгч нартаа мэдэгдэх хуудас өгсөн. Ямар ч байсан зээлээ төлөөгүй байгаа учраас Шүүхийн байгууллагад өгөхөөр ажиллаж байгаа. Мөн энэ 30 зээлдэгчийн 5 нь хаягын дагуу байхгүй, утас нь холбогдох боломжгүй байгаад байгаа учраас эрэн сурвалжилж байгаа. Хамтран зээлдэгч батлан даагч руу нь ярихаар би мэдэхгүй, гуйгаад байхаар нь тухайн үед гарын үсэг зурсан гэдэг. Бусад 25 нь утсаар холбогдсон боловч тодорхой хариу өгөхгүй байгаа учраас хуулийн байгууллагад шилжүүлнэ.

Сур: Энэ зээлийн хэмжээ хэдэн төгрөг байдаг юм бэ?  2011-2017 он хүртэлх хугацаанд хичнээн иргэд хамрагдсан бэ ?

Энэ зээлийн хэмжээ 10-15 сая төгрөг байдаг, тухайн бичсэн төслөөсөө шалтгаалаад иргэн 10 сая, ААН байгууллага 15 сая. Баян-Өндөр сумаас жил бүр тэргүүлэх чиглэл батлагдаад сум орон нутгийнхаа давуу талд түшиглэж ямар чиглэл илүү түлхүү хөгжиж болохыг хэлэлцэж байгаад батладаг. 2017 оны хувьд хүнсний чиглэлийг илүү дэмжихээр байсан бол өнгөрсөн онуудад үйлдвэрлэл хөгжүүлэх бүр 80 хувь нь оёдлын чиглэлээр олгогдсон байна .Аль болох импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа дэмждэг. 2011-2017 онд сум хөгжүүлэх сангийн зээлийг 369 иргэн авсан байна. Энэ хугацаанд 2,5 тэрбум  төгрөгийн зээл олгогджээ. Энэ зээлдэгч нарын 80% нь оёдолын чиглэлээр байсан.

Сур: Олон хүнд зээл олгожээ. Чанаргүй олгогдсон энэ зээлүүдэд хариуцаж олгож байсан хүмүүс хариуцлага тооцогддоггүй  юм уу?  Ямар хүмүүс ажиллаж байсан юм бол одоо  ажиллаж байгаа биз дээ?

-Үгүй ажиллаагүй байгаа. 2011 оноос Хулан гэж мэргэжилтэн байсан. 2014 оноос Батжаргал, энэ мэргэжилтэн одоо баг дээр ажиллаж байгаа. Ер нь бидний өмнө ажиллаж байсан хүмүүс дээр хариуцлага хүлээлгэх асуудал байхгүй байгаа. Сум хөгжүүлэх журам дээр хариуцсан ажилтан, шалгаруулсан хүнд ямар ч хариуцлага хүлээлгэх заалт байдаггүй байсан юм билээ.

Сур:  Энэ жилийн хувьд онцлог юу байгаа вэ? Ирэх онд олгогдох юм уу?

2017 оны эхний зээлийн олголт 6 сардаа явагдаж, 166 сая төгрөгийн зээл олгогдсон орон нутгийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр мэдээлэл ил тод явсан байгаа. Сум хөгжүүлэх сангийн журманд Засгийн газраас  2016 онд өөрчлөлт орж, 153 тогтоол дээр уялдуулаад сумын дотоод журамдаа өөрчлөлт оруулсан. Өмнө нь бол зээлдэгчийн Монгол банкны зээлийн мэдээллийн санг хардаггүй байсан бол хардаг болох, Монгол банкинд зээлтэй гэдэг мэдээлэл нь очдог болж байгаа. Хариуцаж байгаа мэргэжилтэнүүдийн ажлыг хяналтын зөвлөлд хянадаг болж байна. Зээлийн эргэн төлөлтөөс сум хөгжүүлэх сангийн зээл маань цаашид олгогдоод явна. Тухайн үедээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлагдана .

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.