Иргэдийн анхааралд

0

Монгол Улсад Орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газраас “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулахаар болсонтой холбогдуулан Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын архивын нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны Даваа гарагийн 10.00 цагаас 16.00 цагийн хооронд өөрийн байранд /Орхон аймгийн Шүүхийн байранд/ зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөгийн үеэр дараах үйл ажиллагааг явуулна:

– Орхон аймгийн шүүхийн архивын үйл ажиллагааг байгууллага, иргэдэд сурталчлан таниулах;

– Орхон аймгийн шүүхийн архивын баримтын дээжээр бичил үзэсгэлэн гаргах;

-Орхон аймгийн архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсон, санал асуулга авах;

– Танилцуулга материал тараах;

– Архивын лавлагааны зарим үйлчилгээг үнэгүй үзүүлэх.

Та бүхнийг өдөрлөгт идэвхитэй оролцохыг урьж байна.

Орхон аймаг дахь шүүхийн архив

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.