“ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” СЭДЭВТ АЯН ӨРНҮҮЛНЭ

0

Засаг дарга Д.Батлутын А/635 захирамжийн дагуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж сарын аян зохион байгуулахаар боллоо. Аймгийн хэмжээнд энэ сарын 3-наас ирэх сарын 3-ныг хүртэл явагдах “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сэдэвт аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургалт, мэдээллээр хангах, уралдаан тэмцээн, өдөрлөг, туршлага солилцох хангах зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна. Аяныг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Баян-Өндөр сумын ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо, Дэлхийн зөн ОУБ хамтран хэрэгжүүлэх гэнэ.

Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн оршин суудаг. Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тэднийг дэмжих, хөгжүүлэх хэд хэдэн ажлыг тусган  хэрэгжүүлж буй. Түүнээс гадна  холбогдох хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах зөвлөлийг ТББ-уудын төлөөллөөс бүрдүүлж ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дэргэд ажиллуулдаг. Мөн тус хэлтэс аймгийн хэмжээнд ХБИ-ний эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг тодорхой тооны ТББ-уудыг санхүүжүүлэн хамтран ажилладаг юм.
Дашрамд дурдахад, Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс иргэдэд нийтдээ 70 орчим үйлчилгээ үзүүлдгийн 15-д нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагддаг байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.