ЭРДЭНЭТ ХОТОД ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОНО

0

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт хотод гарааны бизнес эрхэлж буй 15-34 насны залуучуудад 2 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй 10 сая төгрөгийн зээл олгохоор боллоо. Үүнд хамрагдах иргэд хувиараа болон багаар оролцох бүрэн боломжтой юм. Баг тус бүр нь таваас ихгүй гишүүнтэй байх шаардлагатай аж.

Үүнд хамрагдах хүсэлтэй гарааны бизнес эрхлэгчдийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт энэ сарын нэгнээс 8-ны өдрийг хүртэл ажлын цагаар бүртгэнэ гэж АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээллээ.
Уг хөтөлбөр 4 үе шатаар хэрэгжинэ. Тухайлбал, Нэгдүгээр үе шат нь, Оролцогчдын бизнес санааны танилцуулгыг хүлээн авч урьдчилан шалгаруулалт явуулна. Ингэснээр аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулна. Хоёрдугаарт, Шалгарсан гарааны бизнес эрхлэгчдийг 54 цагийн сургалтад хамруулж, шилдэг нэг төсөлд 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Гуравдугаарт, Шалгарсан төслийн багт 5 долоо хоногийн турш мэргэжлийн хүмүүс зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэнэ. Дөрөвдүгээрт, Нэмэлт хөрөнгө оруулах ажлыг төслийн багтай хамтран зохион байгуулах юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.