ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

0
 Нэг.Сонгон шалгаруулалтын  зорилго

1.Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан,  төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай 

а.Сонгон шалгаруулалтыг Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл,  35 дугаар зүйлийн 35.1.6 дэх  хэсгийг баримтлан Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу  2017 оны 12 дугаар  сарын 01-ний  өдөр зохион байгуулна.

б.Сонгон шалгаруулалтад орох иргэд  нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага  болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:
Ажлын байранд тавигдах  шаардлага
Боловсрол
Мэргэжил
Мэргэшил
Туршлага
Ур чадвар
Магистр
Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүй Дотоод аудиторын сургалтад хамрагдсан байх Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх -Удирдан зохион байгуулах

-Бичиг хэрэг хөтлөх, боловсруулах, багаар ажиллах, асуудал боловсруулах,  оновчтой шийдвэр гаргах ур чадвартай байх

 
Гурав.Бүртгэл.

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийг 2017 оны  11 дүгээр сарын 30-ны  өдөр  9.00-12.00, 14.00 -17.00 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгэнэ. Бүртгэхдээ шалгалтад орохыг хүссэн иргэний биеийн байцаалт, бусад холбогдох материалыг Төрийн албаны тухай  хууль, журамд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан  тушаалд тавигдах ерөнхий шаардлагатай  харьцуулан нягтлан шалгаж, уг болзол, шаардлагыг хангаж байгаа иргэдийг бүртгэнэ.

Иргэд  бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг биедээ авч ирнэ.

1.Төрийн албан хаагчийн анкет
2.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

3.Дээд боловсролын  дипломын  эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажсан байх/

4.Ажил байдлын тодорхойлолт

5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6.4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/
7.Шалгалтын үйлчилгээний зардал 10000 төгрөг

 

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Харилцах хаяг: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 214 тоот өрөө, утас 70359194, 70350778

ОРХОН АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.