“Булганхангайн Алдартанууд-80”: Яруу найрагч Д.Урианхай анхдагч боллоо

0

Солонгосын Гванжу хотноо Азийн Соёлын Төв хэмээх асар том бүтээн байгуулалтыг хэдэн жилийн өмнөөс цогцлоосон бөгөөд өнгөрсөн онд бүрэн ашиглалтад орсон билээ. Тус төв “Азийн уран зохиолын фестивал” хэмээх арга хэмжээг санаачлан, анхны наадмаа зохиосон байна. Азийн Соёлын Төв анхны фестивалдаа өндөр ач холбогдол өгч, гадаадын 20 зохиолч, яруу найрагчийг урьжээ. Утга зохиолын фестивалиуд нэрийн шагналтай байдаг нь түгээмэл бөгөөд  “Asian Literature Award” (Азийн уран зохиолын шагнал) хэмээх шагналтай байхаар тогтож, анхны эзнээр нь Д.Урианхайг тодруулсан байна.
Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нь 1940 онд Булган аймгийн Уньт суманд төрсөн. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн. 1978 онд “Халуун зуны сүүдэр” туужаараа ТЗЭ-ийн шагнал, 2002 онд Алтан-Өд, 2003 онд “Болор цом” наадмын тэргүүн шагнал, 2005, 2007 онд “Алтан-Өд” шагналуудыг тус тус авчээ. Тэрээр Булган нутгийн анхдагчийн цувааг Утгазохиолын салбарт ийн үргэлжлүүллээ.

www.bulgan.gov.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.