-12.3 C
Эрдэнэт
Thursday, November 26, 2020
Нүүр Онцлох мэдээ Бүх хүүхдийн 20 000-г шилжүүлж эхэллээ

Бүх хүүхдийн 20 000-г шилжүүлж эхэллээ

0
Сангийн яамнаас хүүхдийн мөнгөний санхүүжилтийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын данс руу шилжүүлж эхэлжээ. 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригоос хамаарч хүүхдийн мөнгөний олголт түр саатаад байсан юм. Тус хоригийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаас хүлээж авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Тодруулбал, хүүхдийн мөнгийг өнгөрөгч 8 дугаар сараас хойш олгоогүй. Иймээс төсвийн тодотголд дутагдаж буй нийт 104,5 тэрбум төгрөгийг суулгасан юм. Тодотголд тавьсан хориг цуцлагдсан тул Сангийн яам яаралтай зохицуулалт хийж, шаардлагатай шилжүүлгийг хийж эхэлсэн байна. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар хүүхэд бүрийн нэрийн данс руу 8-10 дугаар сарын мөнгийг бүрэн шилжүүлэх ажлыг хийж байна. Нийт 62.5 тэрбум төгрөг зохих данс руу орж байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.