ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАС ДАХИН НЭМЖ ОРНО

0

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр хуралдлаа. Сүүлийн өдрүүдэд манай аймгийн нутгаар ихээхэн хэмжээний цас удаа дараа орсны улмаас гудамж талбайд хуралдсан их хэмжээний цасыг цэвэрлэх, халтиргаа гулгааг багасгах чиглэлээр Орхон аймгийн хот тохижуулах газраас цас цэвэрлэх тусгай зориулалтын хоёр машин гарган ажиллуулж байна. Мөн Пронтер маркийн хоёр машинаар давс цацах ажлыг хийж  байгаа бөгөөд хог ачих ажлыг түр зогсоон бүх ажилтан албан хаагчдыг техник хэрэгслийн хамт цас цэвэрлэх ажилд оруулжээ.

  Түүнчлэн Хөшөөтийн даваа орчимд тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсны улмаас Орхон аймгийн Засаг даргын захирамжаар түр хугацаагаар хаасан боловч цаг агаарын нөхцөл байдал дээрдэж, зам даваанд арчлалт сайжруулалтын ажил хийгдсэн тул өнөөдөр өглөө 10 цагаас эхлэн хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээлээ.
Ойрын өдрүүдэд манай аймгийн нутаг дэвсгэрээр дахин хоёр ч удаа цас их хэмжээгээр орох төлөвтэй байгаа бөгөөд зудын нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул холбогдох байгууллага, албан тушаалтнууд үүнд бэлэн байхыг мөн санууллаа.
  Энэ удаагийн шуурхай хуралдаанаар Эрдэнэт хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээ өглөө оройн ачааллын үед ард иргэдийг хүлээлгэн чирэгдүүлж байгаа тул цаашид нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахыг Тээвэр, авто замын газрын дарга Г.Ядмаад үүрэг болголоо.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.