ЭРДЭНЭТЧҮҮД ЗАМ, ТАЛБАЙГАА БҮХ НИЙТЭЭР ЦЭВЭРЛЭНЭ

0

Засаг дарга Д.Батлутын албан даалгавар болон ИТХ-аас баталсан холбогдох журмын дагуу Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэд өөрийн өмчилсөн, эзэмшил, ашиглалтад буй газар болон орчноос 50 метр хүртэлх зам, талбайн цас, мөсийг цэвэрлэхээр боллоо.

Энэ сарын 17-ны өдрийн 14  цагт эхлэх бүх нийтийн цэвэрлэгээ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой.
Иргэд, ААНБ-ууд ойр орчмын 50 метр зам, талбайн цас мөсийг цэвэрлэх үүргийг дээр дурсан даалгавар, журмаас гадна “Эрүүл ахуйн тухай” хуулийн 13-р зүйлд заасны дагуу биелүүлэх ёстой. Иймд Орхон аймгийн иргэд болон ААНБ-ууд уг ажилд шаардлагатай багаж хэрэглэлээ одооноос базааж энэ сарын 17-ны өдрийн 14  цагт идэвхтэй оролцоно уу. Мөн цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн талаарх мэдээллээ өөрийн харъяа багийн Засаг даргын ажлын албанд хүргүүлэх хэрэгтэй юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.