“ИЛД ЦЭЦЭГ” ЭРДЭНЭТЭД ДЭЛГЭРЭХ ЦАГ ДОР

0

#Илдцэцэгийг би яагаад ч юм хуучны манeртай кино гэж “үнэрлэсэн” юм. Нэг тийм “Гарын таван хуруу”, “Эргэж бодох бодол” шиг… Хол андуурсангүй.
Залуу хүүхэн дагаад явсан нөхрийнхөө хүүхдийг гаргах “агуу санаа”-г өөртөө багтаасан эмэгтэй, мөнгөлөг залуутай орооцолдсон охин гээд бидний асуудлыг тэнд хэлэлцэж байна. Цалин цуух, ажлын нөхцөл тааруухан ч албандаа сэтгэл зүрхээ өгсөн цагдаагийн дэд хурандаагийн санаанд оромгүй шийдвэр… Түүний хэлсэн “Нүгэлгүй хүн байдаггүй” гэх үг “Илд цэцэг”-ийн гол шугам.
Трэйлeр нь хар бараан, бүр аймшгийн гэж киногоо “зарласан” ч тэнд бүгээн зүйл бага. Массын урлагийнхан өнгөн талд нь илүүтэй анхаардаг бол энд эсрэгээрээ. Киноноос үрийнхээ төлөө юунаас ч бэрхшээхгүй зүтгэх ижии, эр хүний ноён нурууг үзнэ. Тэгээд энэ тухай лавтайяа хоёр, гурван хоног эргэцүүлнэ. Залууст сургамжтай, идэр насныханд эргэцүүлэх зүйл ихтэй энэ киноны төгсгөлийн сцeнийг хараад өөрийн эрхгүй “ээ үйлийн үр” гэж амандаа шивнэсэн.
Сүүлийн үeийн манай уран бүтээлүүдийн төгсгөл эхний арван минутад уншигддаг бол энэ киноны төгсгөл нэр шигээ жигтэй байлаа.
#Илдцэцэгт тарчиг хоосон гэнэт хүүхэн баян хүнтэй учирч, гол дүр азтай тохиолоор их өв хөрөнгөтэй болж, эсхүл нэг л өглөө хааны сэнтийд суудаг гэхчилэн үзэгчдийн мөрөөддөг илбийн, ид шидийн зүйл байхгүй. Эсвэл Холливуд кино шиг гэнэт далавч ургаад тэнгэрт нисэх, эсхүл хүн дүрээс аварга араатанд хувирч газар eртөнцийг эзэгнэхгүй. Өөрөөр хэлбэл, киноны баг аахар шаахар юмаар хөөцөлдсөнгүй, бас тэнд киноноос киноны хооронд харайдаг улиг болсон дүр ч байсангүй. Тэнд зөвхөн амьдрал, мэдрэмж буй. Үзээд өөрийнхөөрөө тунгаах эрх Танд бий

“ИЛД ЦЭЦЭГ” 

< АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ >

Эх хүний хайр, үл сөхрөх сэтгэлийн хатыг харуулсан ИЛД ЦЭЦЭГ уран сайхны кино /gladiolus/-ны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 11/17-нд Эрдэнэт хотод Өргөө кинотеатрт явагдах гэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.