ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

0

MУИС-ийн Эрдэнэт сургуулийн 25 жилийн ойн хүрээнд “Орон нутгийн хөгжилд нийгэм-эдийн засгийн салбарын судлаачдын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал манай аймагт өнөөдөр эхэллээ.

Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Орхон аймгийн ЗДТГ, МУИС, ММНБИ-ийн Орхон салбар, “Эрдэнэт” шинжлэх ухаан технологийн парк хамтран зохион байгуулж байна.
“Уурхайчин” соёлын ордонд болж буй Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн захирал доктор, профессор Т.Энх-Амгалан, МУИС-ийн Күнзийн институтийн захирал Жи Жүнь Ли, Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан, “Эрдэнэт” шинжлэх ухаан технологийн паркийн захирал, доктор Г.Энхбаяр нар оролцож үг хэллээ.
Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ, БНХАУ, Япон гэх мэт улс орны эрдэмтэн судлаачид, төлөөлөгчид оролцож байна. Нэгдсэн хуралдааны дараа Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Хэл соёл, Боловсрол судлал гэх мэт салбар хуралдаануудаар үргэлжилнэ.
Мэдээллийн төв 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.