Бүтээмжийн сургалтанд 70 гаруй ажилтан хамрагдаж байна

0
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн тэргүүн туршлагаас хуваалцан нийт цех нэгжүүд өөр өөрсдийн хэлтэс цехийн үйл ажиллагаатай уялдуулан бүтээмжийн хөдөлгөөнийг хэрэгжүүлсээр ирсэн. Нэн түрүүнд шинэ залуу ажилчдад мэдээлэл өгч, бүтээмжийн хөдөлгөөний ач холбогдлыг таниулах нь чухал байгаа тул тус сургалтыг зохион байгуулж байна.

     Эрдэнэт үйлдвэрийн харьяа технологийн сургуульд модуль 2/1 буюу бүтээмжийн анхан шатны сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус сургалтанд ган бөмбөлгийн цех, геологи хайгуулын анги, авто тээврийн байгууллага зэрэг 19 цехийн 72 гаруй ажилтан хамрагдлаа. Сургалтаар бүтээмжийн мөн чанар ач холбогдлыг таниулж, өдөр тутмын ажил, үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ямар үр дүн гарах талаар таниулж, мэдээлэл өгсөн юм. Эрдэнэт үйдвэрийн хөгжлийн хэлтсийн инновацийн төвийн инженер Мөнхтунгалаг, Засвар механикийн заводын бүтээмжийн менежер Эрдэнэдаваа, баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн менежер Уранцэцэг, хөгжлийн хэлтсийн инновацийн төвийн чиглүүлэгч Дэлгэрмаа нар ажилчдад туршлагаасаа хуваалцлаа.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикт 2005 оноос “бүтээмж дээшлүүлэх Эрдэнэт хөтөлбөр” нэртэйгээр бүтээмжийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажиллагсдын бүтээлч хандлага дээшилж олон үр бүтээлтэй санал, санаачлагууд хэрэгжиж үйлдвэрт үр дүнгээ өгч байна. Энэ туршлагыг компанийн бусад цех, нэгжүүдэд нэвтрүүлэх зорилгоор 2011 оноос “Хүн-Эрдэнэ” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Бүтээмжийн хөдөлгөөний хүрээнд гарч байгаа шинэ санал, санаачлагуудыг хөгжүүлэн инноваци болгох хэрэгцээ шаардлагыг үндэслэн инновацийн тогтолцоог нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулахад чиглэсэн ажлуудад үйлдвэрийн ажилтан бүр өөрийн оюуны бүтээл, инновацийн саналаа өгч бодитой хувь нэмрээ оруулах боломжтой юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.