Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах СОРХУГТАНИ төв нээлтээ хийлээ

0
    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах Сорхугтани төв шинээр үүд хаалгаа нээлээ. Энэхүү төвийг нээх санаачлагыг ETzone.mn сайтын сэтгүүлч Г.Алтанцэцэг санаачлан орон нутгийн төр захиргааны байгууллага, Эрдэнэт үйлдвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран халамжлагч, мөн Орхон аймгаас улсын их хуралд сонгогдсон гишүүдээс дэмжлэг хүсч санал тавьж эхэлсэн их хичээл зүтгэл биеллээ олж хөгжлийн бэрхшээлтэй бяцхан үрсэд шаардлагатай хөдөлгөөний сэргээн заслыг хийх төвийг нээж чаджээ.
    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нөхөн сэргээх, бялдаржуулах, булчин суллах дасгал хөдөлгөөнийг сайн хийлгэснээр эдгээр хүүхдүүд биеэ даах чадвар, цаашлаад ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмд байр суурь эзлэх боломж нөхцөл бүрддэг юм. Тус төвөөр үйлчлүүлэх 130 гаруй хүүхдүүдийн дийлэнх нь буюу 67 тархины саажилттай, бусад нь тулгуур эрхтний саажилт, түнхний мултралт,хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой, оюуны хомстолтой зэрэг хүүхдүүд байгаа юм. Эдгээр хүүхдүүдэд сэргээн засал, бариаг хийхээс гадна, тэднийг асран халамжлагч эцэг эхчүүд хоорондоо туршлага солилцож, бие болоод сэтгэл санааны тайвшрах боломж бүрдэх юм.
Орхон аймгийн удирдлагуудын зүгээс Эрдэнэ багийн Өрхийн эмнэлэг байсан байрыг ашиглуулах болж тус байрны засварт шаардагдах 7 сая төгрөг шийдэж өгсөн бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК 8 сая төгрөг-ний дэмжлэг үзүүлжээ
    Мөн Эрдэнэт телевизийн Сэтгүүлч М.Балжинням санаачилга гарган хөөцөлдөж Австрали улсын Олон улсын байгууллагаас нэг бүр нь 1500$ үнэтэй хүүхдийн тусгай зориулалтын 6 ширхэг тэргэнцэр бэлэглэсэн нь хүүхдүүдэд нэн шаардлагатай хэрэгцээт бэлэг байж чадсан юм.
 
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах СОРХУГТАНИ төв нээлтээ хийлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах СОРХУГТАНИ төв нээлтээ хийлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах СОРХУГТАНИ төв нээлтээ хийлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах СОРХУГТАНИ төв нээлтээ хийлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах СОРХУГТАНИ төв нээлтээ хийлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах СОРХУГТАНИ төв нээлтээ хийлээ

сэтгүүлч А.Саранчимэг

 

2
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.