БУЛГАН АЙМГИЙН САЙХАН СУМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

0

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга нар  харилцан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гэрээний зорилго нь хууль тогтоомжоор тогтоосон чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх, байнгын тасралтгүй хамтын үйл ажиллагааг дэмжиж туршлага солилцоход чиглэж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчид, багш, эмч нар харилцан туршлага солилцох, Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх. нөхөрсөг урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт ажлуудыг тусгажээ.

Сайхан сумын зочид төлөөлөгчдийг Орхон аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГазар хүлээн авч уулзлаа. Мөн Сайхан сумынхан ЗДТГ-ын үйл ажиллагаа болон эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж туршлага судласан байна. .

1
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.