ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖОРООР ХӨГШЧҮҮЛЭЭ ХУУРСААР БАЙХ УУ

0

Нийгмийн даатгалын сангаас олгодог хөнгөлөлттэй эмийн санхүүжилт 2016 онд 598 сая төгрөг байсан бол энэ онд 850 сая төгрөг болж өссөн гэсэн дүн мэдээ байна.Энэ нь дээрхи санхүүжилт 30 хувиар нэмэгдсэн боловч өнөөдрийн байдлаар хөнгөлөлттэй эмийн жороор эм тариагаа авдаг ахмад настанууд эмчийн жорын бичигт итгэн өглөөний 6-7 цагт эмийн сангуудын үүд сахиж амьд явах хоногоо уртасгахаар хөхөө өвлийн хүйтэнд бээрч зогссон ч хүссэн эмээ авч чадалгүй шүүрс алдан буцаж байгаа тухай мэдээлэл бэлтгэлээ.Баянцагаан багийн иргэн Л.Дашдорж гуай 78 настай, 12 сарын 1 -ний өглөө эртлэн босож 7 цагт 5 хорооллын 1-р байранд үйл ажиллагаа явуулдаг “Отгонтэнгэр” эмийн сангаар үйлчлүүлэхээр үеийн насны хөгшчүүлтэй очерлон хүлээн байж 9 цагт онгойход нь орж ,урьд өмнө өрхийн эмнэлэгийн эмчээрээ бичүүлсэн жороороо даралт бууруулах Герман улсын Амло Денк 10,тархины судасны нарийсалт харвалтаас сэргийлдэг эмээ 66400 төгрөгөөр авчээ.Гэтэл Улаанбаатар хотод хүүгийндээ байхдаа эмийг сангаас жирийн үнээр 24000 төгрөгөөр авсан эмээ өөрийн нутаг дэвсгэрээсээ үнийн хөнгөлөлтийн 50 хувь хөнгөлүүлсэн үнэ хэмээн даруй 2 нугалсан үнээр авсандаа буурай эргэлзэн бодож, унаанд суун Баянцагаан баг руу гэртээ харьсан гэнэ.

Настан гэртээ ороод хэдэн цаг бодон бодсоор сүүлдээ гомдон учрыг олохоор аймгийн ЗДТГ -г зорьсон байна. Асуудлаа олон хүнд уламжилсаны эцэст Эрүүл мэндийн газрын эм хариуцсан мэргэжилтэн болон холбогдох албаныханыг АЗДТГ-ын мэргэжилтэн утсаар дуудан/ хэдийнэ цайны цаг болсон байсан ч/ эмийн сан дээр бүгд очиж камер шүүсэн юм.Маргах гол шалтгаан нь хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг “Отгонтэнгэр” эмийн сан ахмадуудад е баримт өгөхгүй үйлчилдэг нь хэдийнэ ил болсон юм.Нэг ч хүнд баримт өгөлгүй байгаа нь дүрс бичлэг дээрээс харагдаж байлаа.Настан Л.Дашдорж гуайгаас 45000 төгрөг авсан гэж мэлзэж үзэв.Гэвч өвгөн буурай 65000 төгрөг өгсөн
80000 төгрөг тэтгэврээсээ сугалаад гарсан хэмээн баримт өгдөггүй эмийн сангийн эрхлэгч, тэтгэврийн настан хоёрын хооронд үл ойлголцол үүсэн буцааж өгөх 20000 төгрөгөндөө бус эм зарж байгаа гэх эмийн бизнес эрхлэгч нар хөгшчүүдийн нас ,тэтгэвэрийн хэдэн бор төгрөг, Улсын мөнгийг завшиж байгаа энэ үйлдэлд туйлын гомдон байгаагаа илэрхийлсэн юм.
Сарын эхэнд бичдэг эмчийн жорыг амжиж авч даралтны эмтэйгээ залгана гэдэг хөгшчүүдийн хувьд том баяр болдог ч 9 цагт онгойсон эмийн сангийн эм үдийн өмнө 11 цагт дууссан гэсэн хайнга үг сонссон ахмадууд өглөөний хар үүрээр тэмтчин байж ирсэн хөдөлмөр талаар болж байгаа тухайгаа ярьж байна.
Хөнгөлөлттэй эм дууссан гэсэн мөртлөө жирийн эм нь байгаа, үнээр нь авбал ав гэдэгт ахмадууд гайхаад баршгүй байгаа юм байна.Өвчин зовлон ,ханиад томуу гарахаар өвлийн улиралд цөм хийдэг, амандаа орсон үнээ дур мэдэн хэлж өвгөд хөгшдийг чирэгдүүлж байгаа Эрдэнэтийн  эмийн сангуудад хяналт ,хариуцлага хэрэгтэй байгааг энэ явдал харуулж байна.
Хоолоороо биш  хорвоог эмээрээ торгоож яваа настануудад анхаарал хандуулах цаг хэдийнээ болжээ. Баянцагаан багийн иргэн Л.Дашдорж  АЗДТГ-ын мэргэжилтэнтэй уулзаж байгаа нь Эмээ авч чадаагүй ахмадууд Эмээ авч чадаагүй ахмадууд Эмээ авч чадаагүй ахмадууд  дараагийн эмийн сан луу явж байгаа нь    ЭМГ-ын  эм хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж байнаШударга  өрсөлдөөн хэрэглэгчдийн газрын мэргэжилтэн ирэв  Эмээ авч чадаагүй ахмадууд Баримт өгөлгүй үйлчилж байгаа нь Отгонтэнгэр  эмийн сан 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.