“ЭРДЭНЭТ ХОТЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

0

“Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан Орхон аймгийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн захиргааны 12 албан хаагч тангараг өргөлөө. Эдгээр хүмүүс нь төрийн албаны мэргэшлийн шалгалтыг амжилттай өгч, тухайн албан тушаалдаа тодорхой хугацаанд ажилласан юм. Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу явагддаг уламжлалтай.

Ийнхүү Орхон аймгийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн захиргааны 12 албан хаагч “Эх орон, ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ, үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая…” хэмээн тангаргаа дуудаж, Монгол Улсын төрийн далбаанд ёслон хүндэтгэл үзүүллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.