Д.БАТЛУТ: ӨНӨӨДӨР ЭРДЭНЭТ ХОТЫН БАХАРХЛЫН ӨДӨР ЮМ

0

Өнөөдөр тохиож буй /12.11/ “Эрдэнэт хотын өдөр”-ийн Баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Уг хуралд аймгийн болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд, үе үеийн Засаг дарга нар, ОХУ-ын Буриад Улсын Улаан Үүд хотын зочид төлөөлөгчид, анхдагчид болон Эрдэнэт хотын иргэд оролцлоо. Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга илтгэл танилцуулж нийт иргэддээ “Эрдэнэт хотын өдөр”-ийн мэнд дэвшүүлсэн юм. Тэрээр илтгэлдээ “Эрдэнэт хотын өдөр бол Орхончууд, Эрдэнэтчүүд бид 40 гаруй жилийн түүхийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэх, ирээдүйд хийх ажлаа төлөвлөх, хүүхэд, залуучууддаа болон олон нийтэд Эрдэнэт хотынхоо бахархал, онцлог, түүхийг хүргэх, Эрдэнэт хотоо сурталчлах бахархлын өдөр юм” хэмээн онцлон хэллээ.

Баярын хурлын үеэр Засгийн газар, АИТХ болон Засаг даргын нэрэмжит шагналыг 29 хүртлээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын шагналыг Эрдэнэт хотын анхдагч Ж.Гэрэлмаа, М.Тунгалаг, Д.Толя, С.Гарамгай, Д.Чимэддорж нар хүртсэн юм. Мөн АИТХ-ын шагналаар 8, Засаг даргын нэрэмжит шагналаар 16 хүн шагнагдлаа.
Дашрамд дурдахад, 1975 оны 12-р сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн улсын харьяалалтай хот болгох шийдвэр гарсан түүхтэй. Эрдэнэт “Хотын өдөр”-ийг жил бүрийн 12-р сарын 11-нд ёслол төгөлдөр тэмдэглэж байх шийдвэрийг аймгийн ИТХ-ын Хуралдааны 2017 оны 10-р сарын 01 дугаар тогтоолоор гарсан юм.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.