ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАРТ ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ НИЙЛҮҮЛЛЭЭ

0

Аймгийн Хот тохижуулах газар цас арилгах зориулалттай орчин техник хэрэгсэлтэй төхөөрөмжтэй боллоо.


Нийт 10 нэр төрлийн  моторт тоног төхөөрөмжийг ОХУ, БНХАУ-аас худалдан авахад  орон нутгийн төсвөөс 20 сая төгрөг зарцуулсан. Эдгээр нь дагтаршсан цасыг бутлах, замын бордиур  орчмын цасыг хамж цацах зориулалттай.

Ингэснээр Хот тохижуулах газрын ажилтнуудын бүтээмж дээшилж, хүн хүчний хуваарилалтыг боловсронгуй болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж тус газрын Ерөнхий инженер Г.Буяннэмэх ярьлаа. Дээрх техник хэрэгслүүдийг ашиглах Хот тохижуулах газрын үйлчлэгчдийг шаардлагатай заавар, зөвлөмжөөр хангах юм байна.

Түүнээс гадна ирэх онд Хот тохижуулах газарт Япон Улсын Токомочи хотоос цас арилгах зориулалттай, өндөр хүчин чадалтай авто машин нийлүүлэхээр болсон байна. Энэ талаар Засаг дарга Д.Батлут ярихдаа “Бид Япон Улсын Токомочи хоттой тогтоосон харилцаа, хамтын ажиллагааныхаа хүрээнд Эрдэнэт хотод тусгай зориулалтын авто машин нийлүүлээч гэсэн хүсэлт гаргаад байсан юм. Тус хотын удирдлагууд зөвшөөрсөн хариу ирүүлсэн. Энэ автомашины зах зээлийн ханш нь 500 гаруй сая төгрөг. Бид үүний ямар нэгэн төлбөргүй авахаар боллоо” гэлээ.
Дашрамд дурдахад, Хот тохижуулах газрын ажилтнуудыг аливаа тэмдэглэлт өдрөөр ажиллахад нэмэгдэл цалин олгохоор болоод байна. Үүнд шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгаад байгаа юм.
ERDENET.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.