ЦАХИЛГААН ХАЛААГУУР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЛОО

0

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын гэр хорооллын айлуудад туршилтаар байгаль орчинд ээлтэй халаагуур олгох ажлыг зохион байгуулж байна. Одоогоор гэр хорооллын багуудаас төлөөлөл болгож 45 айлд усан болон цахилгаан халаагуур үнэ төлбөргүй олгоод байна. Дээрх айлуудын 43-д нь цахилгаан, 2-т нь Монгол инженерүүдийн зохион бүтээсэн усан халаагуур өгсөн.

Урьд жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан зуух, түлш олгох ажлыг зохион байгуулдаг байсан. Энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа тул энэ оноос цахилгаан болон усан халаагуурыг туршиж байгаа гэж БОАЖГ-ын мэргэжилтэн ярьлаа.
Өнөөдөр айлуудад олгосон Лампан импра туяаны цахилгаан халаагуур нь цахилгаан зарцуулалт бага. 3, 2, 1.5 Ват-ын хүчин чадалтай. Хүчин чадлаасаа хамаарч халаах талбайн хэмжээ нь харилцан адилгүй бөгөөд нэг бүрийн өртөг нь 145-280 мянган төгрөг юм. БОАЖГ-аас халаагуур авсан айлуудын цахилгаан, нүүрсний хэрэглээнд судалгаа хийснээр цаашид гэр хороололд нэвтрүүлэх эсэхээ шийдэхээр төлөвлөжээ. Сонгон авсан айлууд нь хийн зуух, 2 тарифт тоолуур суурилуулах ажилд хамрагдсан өрхүүд юм.
Нөгөө талаар “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд Дэлхийн банкнаас төсөл хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр ойрын хоёр жилийн хугацаанд хотын хэмжээнд цахилгааны хүчдэл унах асуудлыг бүрэн шийдвэрлэх юм. Ийнхүү цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудал шийдэгдэх тул цахилгаан халаагуурыг гэр хорооллын айлуудад нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж үзэж байна.
                                                                                                              Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.