ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

0

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут жил бүр багуудаар явж иргэдтэйгээ уулзаж, аймаг орон нутгийн төр захиргаа ажлаа тайлагнадаг уламжлал тогтоод байна.

2017 оны 3 дугаар сард бүх багуудаар явж иргэдтэйгээ хийсэн уулзалтын үеэр иргэдээс гарсан саналын дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, иргэдийнхээ саналыг сонсож 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлэх чиглэлээр дахин иргэдтэйгээ уулзаж байгаа.

1 сарын 6-ны өдрөөс энэ оны анхны уулзалт Цагаанчулуут, Наран, Рашаант, Уртын гол багийн иргэдтэй уулзсанаар эхэлсэн юм.

Тэгвэл өчигдөр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут 15 цагаас Булаг, Баянбулаг багийн иргэдтэй, 18 цагаас Оюут, Уурхайчин багийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад аймгийн хэлтэс, агентлагийн удирдлагуудаас гадна тухайн багуудаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид оролцсон. Засаг дарга өмнөх оны уулзалтаар Уурхайчин, Оюут багийн иргэдээс тавьж байсан санал хүсэлтийн мөрөөр хийсэн ажил, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнасны дараа иргэдийн саналыг сонсож, хариулт өгсөн.

Уулзултын үеэр СӨХ-дын үйл ажиллагаа, дээврийн засвар, орон сууцны хийц элементийг дураараа өөрчилж өргөтгөл барьж байгаа,  РС тоглоомын газруудын үйл ажиллагааг цэгцлэх, төрийн албан хаагчдын харилцаа ёс зүй, БОЭТ-ийн үйл ажиллагааны талаар болон, ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар санал, хүсэлт тавьж, зарим нэг хүссэн асуултандаа хариулт авлаа. Засаг даргын уулзалтад Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын дэд бүтэц, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, болон харъяа хэлтэс агентлагийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа тул иргэдээс гарсан зарим санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж байлаа.

Иргэдийн зүгээс сонирхож мэдээлэл авахыг хүсч байсан нэг зүйл бол “Хөгжил бүтээх 18 дэд хөтөлбөр”-ийн талаар буюу тэр дундаа “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай”, “Чөлөөт цагийн талбай”, “Ач санах” зэрэг хөтөлбөрүүдийн талаар илүүтэй сонирхож байв.

Уулзалт өнөөдөр Дэнж, Эрдэнэ багийн иргэдтэй МУИС-ийн хурлын зааланд 15 цагаас, дараа нь Уртбулаг Бүрэнбүст, Согоот багийн иргэдтэй 18 цагаас 5 дугаар сургуулийн зааланд уулзана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.