МЭНДЧИЛГЭЭ

0

Орхон аймаг, Эрдэнэт хотын нийт иргэд, ахмад буурлууд та бүхэндээ  хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрийн мэндийг  өргөн дэвшүүлье.

Өнө эртний уламжлалтай элбэг баян ёс төртэй монгол түмэнд минь “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жил айлчлан ирлээ.
Улиран одож буй гал тахиа жилд Эрдэнэтчүүд бид Хөгжилд хөтлөх 18 дэд хөтөлбөрөө баталж үүний үр дүнд 4000 иргэнийг ажлын байртай болгож, гэр хороололд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж, элэгний өвчлөлийн эрт илрүүлгийг улсын дунджаас 7 дахин их буюу 35 хувьд хүргэж 300 орчим  иргэнийг эмчиллээ.
Мөн  3000 гаруй  багш, эмч, ахмад настны эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, гагнуурын электрод үйлдвэрлэж, гадаад харилцаагаа өргөжүүлсэн гээд нийгэм эдийн засагт гарсан энэ эерэг үзүүлэлтээрээ  бид 21 аймгаас өрсөлдөх чадвараараа улсдаа  дахин тэргүүллээ.
Ирж  буй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилд бид  Хүүхэд хамгааллын төв болон Яргуйт, Булаг баг тус бүрт 150 хүүхдийн цэцэрлэг, Уурхайчин багт 928 хүүхдийн сургууль,  “Эрдэнэт” -ийн ДЦС-ын болон авто замуудын өргөтгөл шинэчлэлт  зэрэг олон бүтээн байгуулалт хийж, хэрэгжүүлэх болно.
Айлчлан ирж буй ашдын билэгтэй “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилдээ Эрдэнэтчүүд та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчилэн бүтэхийн өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.