Долларын ханш буурчээ

0

Монголбанкны нэрлэсэн ам.долларын ханш 2395 төгрөгтэй тэнцэж байна.

2018 оны нэгдүгээр сард ам.долларын дундаж ханш 2,425 төгрөгтэй тэнцэж байсан. Тэгвэл хоёрдугаар сарын 14-нөөс эхлээд валютын ханш буурч эхэлсэн бөгөөд тав хоногийн дотор 30 төгрөгөөр буурчээ.

Харин юанийн ханш 377 төгрөгтэй тэнцэж байна. Он гарснаас хойш 380 төгрөгөөс буухгүй байсан юанийн ханш ийнхүү хоёрдугаар сарын дунд үеэс буурч эхэллээ.

Валютын ханш ийнхүү буурч байгаа шалтгаан нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд гаднын зээл, тусламж, хөрөнгө оруулалт сэргэж эхэлсэнтэй холбоотой гэж тайлбарлах эдийн засагчид байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.