Медипас эмнэлэг мэргэжлийн байж чадаж байгаа юу

0

Дэлхийн жишиг дээд зэргийн эмнэлэгтэй болж хот гадаад улс зорих хэрэггүй боллоо гэж Эрдэнэтчүүд бид баярлаж байсан цаг саяхан.Эрдэнэт овооныхоо буянаар хол ойрын хүмүүс үйлчлүүлээд үйлдвэр хаалтын төгсгөлд үлдэх юмтай боллоо гэж алга ташаад хоёр жил боллоо.

Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн буянаар эргэн төлөгдөх нөхцлөөр Япон компанийн мэдэлд шилжсэн Медипас эмнэлэг мэргэжлийн байтугай бусад үйлдлээрээ Эрдэнэтчүүд төдийгүй Монголчуудыг гийгүүлэх хөг нь өнгөрөв бололтой.Мөнгө нэхэж багцын үнэ гэж уушийн газрын үйлчилгээг хүн бүрийн өвчлөлийн ангилалаар 95000 -360000 хүртэл өсгөн үзэж оношлох болсонд нутгийн иргэд бухимдаж эхэлсэн байна.БОЭТ-дээ эрүүл мэндийн хөнгөлөлттэй үнээрээ үнэгүй эмчилгээгээ аваад хэвтсэн нь хамаагүй дээр, мөнгө нэхэхээс өөр гавьсан юмгүй ,нэр төдий эмнэлэг гэх хүмүүс ч олширсон байна.Тус эмнэлэгийн удирдлагын багт байгаа ганц нэг эмчийг ур чадвартай сайн гэхээс бус энд тэндээс ар өврийн хаалгаар ирж ажилд орсон  их зантай эмч нар: -Хорт хавдрын 165000 багцаа бич, -Яагаад багц бичихгүй байна гэж доод шатны эмч нараа шахдаг болсон нь ил боллоо.Аргагүй эрхэнд ажлаа хийж цалингаа авахын тулд эмчилгээнд хамрагдаж эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдахаар ирсэн эмэгтэйчүүдэд шинжилгээ өг гээд бичдэг гэнэ.Хэн ч эрүүл мэнд, амь насаа боддог болохоор өртөг өндөр шинжилгээнд хамрагдан өвчнөө мэдсэн нь хол ойрын зорьж эргэн буцсан тохиолдол ч гарчээ.

Зарим эмнэлэгт дахин оношлуулахад зүгээр байна гэсэн хариуг ч авч байсан гэнэ.Энэ эмнэлэгийн боловсон хүчний асуудал ч ярвигтай одоогийн байдлаар 11 сувилагч ажлаасаа гарсан бөгөөд ажлын байрны дарамт шахалт их ,цалин хөлс ч хувийн эмнэлэгийн хөлснөөс дор байдагтай холбоотой юм байна.Зэргэлдээ аймгийн нэгэн сумаас гэр бүлийн хоёрын нэг нь тус эмнэлэгт оношлуулж улмаар 2 удаа хагалгаанд орсоны дараа манайх мэдэхгүй юм байна, өөр газар хандана уу хэмээн явуулсан гэсэн баттай эх сурвалж байна.Олон сая төгрөг төлөн байж гэдсээ хагалуулсан малчин эмэгтэйн эрүүл энх байх гэсэн чин хүслийг хөсөрдүүлсэндээ уучлал эрсэн эсэх одоо хэр эргэлзээтэй.

Медипас эмнэлэг Дэлхийн жишгийн аппарат техниктэй, олон сая ам доллараар худалдан авсан баримт ч ил болоод таг дарагдсан. Тус эмнэлэгийг Эрдэнэт үйлдвэр бусад асуудлаасаа илүүтэй анхаарч барин босгосон ч өнөөдөр нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэтчүүдэд буянаа өгөхгүй байна. Эрдэнэт Медипас эмнэлэгийг барьж босгох бүхий л үйл ажиллагааг гардсан, гол үүрэгтэй ажилласан нэгэн бол Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн асуудал эрхэлсэн захиралаар ажиллаж байсан Н.Намхайнямбуу байсан билээ. Магадгүй хэн нэгэн ч нууцын зэрэглэлээр хувьчлаад авсан байхыг өнөөдөр үгүйсгэхгүй .Нэгэнт асуудал ийм тул Монголын урдаа барьдаг эмч , сувилагч нарт гаргаж өгсөн гэх Эрдэнэт үйлдвэрийн орон сууцыг эргүүлэн авч ,ажлаа тараад нүүрс үүрч яваа ажилчиддаа гаргаж өгөхөд буруудах хэрэг юу билээ. Хойноос ирээд хот минийх ,малгай тавиад манайх гэдэг шиг Медипас эмнэлэгийн ярвагар эмч Эрдэнэт үйлдвэрийн дулаан байранд тухалж, өр зүрхээ эрүүл мэндтэйгээ тавиад туучихсан жирийн ажилчин -Яагаад жиндүү гудамжаар гунигтай алхах гэж . Эрдэнэтчүүдэд Медипас эмнэлэг мэргэжлийн түвшинд хүрч ажиллаж байгаа эсэх асуултыг уншигч танд үлдээе.

211
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.