Эрдэнэтээс Булган аймаг руу дамжин өнгөрөөж байна

0

Орхон аймагтай зэргэлдээ орших Булган аймгийн Бугат, Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж хорио цээрийн улмаас  Булган аймаг руу орох болон гарах замыг хаасан гэсэн мэдээлэл байгаа. Булган аймгаас авсан урьдчилан мэдээллээр бол байдал энэ хэвийн байвал 21-45 хоног  хорио цээрийн үйл ажиллагааг явуулна гэсэн мэдээ өгсөн. Булган аймгийн төвөөс Төлүүгийн даваа хүртэл голомтын бүс тогтоожээ.Манай аймгийн хувьд байдал харьцангуй намжуу, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанууд хийгдэж бүх дамжин өнгөрөх постуудыг гаргасан байна.  Манай сурвалжлах хэсэг Эрдэнэт-Булган аймаг руу гардаг пост дээрээс сурвалжилга бэлтгэлээ.  Биднийг очиход Орхон аймгийн Засаг дарга Д. Батлут ажиллаж таарсан юм. Энэ замаар өдөрт 250-300 автомашин дамжин өнгөрдөг. Дүн өвлийн хүйтэн цаашилж байгаа ч шөнө өдрийн 2 ээлжээр 10 гаран албан хаагч ажиллаж байгаа юм.

–  Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай аймгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл өгөөч газар дээр нь таарлаа ? 

Орхон аймгийн Засаг дарга Д. Батлут

Бидний зүгээс бүх пост шалган нэвтрүүлэх ариутгах  байруудаа гаргасан байна. 2-р сарын 15-нд Жаргалант суманд гарсан  шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэнийг барьчихсан байна. Тус сумын голомтын бүсэд 127 өрхийн 2100 орчим толгой мал нутаглаж буй. Нэмж гарсан тохиолдол алга.  Одоо харин Булган аймгийн сумдаас орж ирж болзошгүй тул урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

– Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өвснөөс болж  өвчний тархалт гарсан гэсэн  мэдээ байна. Манай аймаг  нөөцийн өвсөө хаанаас татсан юм бэ? 

Манай  аймгийн өвс бол өвчлөлгүй өвс Сэлэнгэ аймгаас татсан.гарал үүслийн бичиг шинжилгээний бичгүүдтэй.  Өвснөөс халдвар тарна гэдэг өрөөсгөл ойлголт худлаа.Бид өнгөрсөн онд өвсний нөөцийн татан авалтаа аль болох халдваргүй бүсээс татаж Дорнод болон Сүхбаатар аймгаас ирж байгаа өвсөнд анхнаасаа  давхар хяналт  тавьж  хянаж буцаах зэрэг арга хэмжээг авч нэвтрүүлж байсан.

-Зэргэлдээ аймаг бүхлээрээ хөл хорионд байна . Оруулахгүй, гаргахгүй дамжин өнгөрөөнө гэсэн. Хамтын ажиллагааны хүрээнд энэ нөхцөл байдалд яаж ажиллаж байна вэ?

Мэдээж энэ цаг үед хамтран ажиллаж байна.Булган аймгийн постыг наашлуулж Зоон даваан дээр авчирлаа.Ингэснээр цалгардаад байсан, хяналт сулраад байсныг засаж чадсан гэж бодож байна.Эрдэнэтээс гарч байгаа дамжин өнгөрч байгаа бүх автомашиныг бүртгэлжүүлж хянаж явуулж байна.Өөрөөр хэлбэл Булган -Эрдэнэтийн чиглэлийн бүх машинд хяналт хийгдэн уураар ариутгах болон Булган аймгаас ирж байгаа зорчигчдын гар нүүрийг тусгай ариутгах бодисоор угаахаар бэлтгэл ажил хангаж байна. Иргэддээ хэлэхэд : Аль болох халдвар илэрсэн нутгаар зорчихгүй байх, зорчсон тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэйг анхааруулж байна. Мөн зарим дурдсан хэсгүүдэд оршин суудаг иргэд Эрдэнэтээс такси дуудаж манай аймагт зорчиж байгаа гэсэн мэдээлэл бий. Иймд аймгийн Цагдаагийн газраас энэ чиглэлд тавих хяналтаа сайжруулах үүргийг өгсөн байгаа.

 Мөн Баян-Өндөр суманд нутаглаж буй малыг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ долоо хоногийн баасан гарагт бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.