Өнөөдөр эх орончдын өдөр

0

Монголд улс төрийн ууган нам болох хуучин МАХН байгуулагдсаны 97 жилийн ой буюу “Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. Одоогийн МАН хуучнаар МАХН байгуулагдсан өдрийг энэ өдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Харин 2011 оноос “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байгаа юм. МАХН хоёр хуваагдсанаасаа хойш аль аль нь энэ өдрийг өөрийн намын үүссэн өдөр гэж үзэн Д.Сүхбаатарын талбайд цэцэг өргөдөг. Харин Орхон аймгийн хувьд уламжлал болгон  МУ-ын Анхны Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө. Ёслолын үйл ажиллагаанд Нутгийн удирдлагууд болон МАН-ын гишүүд оролцож, Зэвсэгт хүчний 186-р ангийн хамт олон баярын үйл ажиллагаанд хүндэтгэл үзүүллээ.Дараа нь 12.30 цагт “Уурхайчин” СО-ний Их танхимд хүндэтгэлийн хурал боллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.